2025 оны 5 сарын 24, Бямба гараг
No Result
View All Result
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
Home Дэлхий

И.Маск “Twitter”-ийн хаагдсан хаягуудыг сэргээхээ мэдэгджээ

by TOD.NEWS
2022-11-25 14:49
in Бизнес, Нийгэм
0
ADVERTISEMENT
FacebookTwitter
ADVERTISEMENT

ВАШИНГТОН. /Reuters/. “Twitter” компанийн шинэ эзэн Илон Маск хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсныхаа дараа ирэх долоо хоногоос эхлэн хууль зөрчөөгүй хэрэглэгчдийн хаагдсан хаягуудад “бүх нийтийг хамарсан өршөөл” үзүүлэхээ пүрэв гарагт мэдэгджээ.

Түүний “Twitter” нийгмийн сүлжээнд лхагва гарагт нийтэлсэн санал асуулгад 3.16 сая гаруй хэрэглэгч оролцсоны 72.4 хувь нь хаяг нь хаагдсан хэрэглэгчдийг эргүүлэн авчрахыг дэмжсэн санал өгсөн байна.

“Twitter” компанийг өнгөрсөн сард худалдан авсан И.Маск пүрэв гарагт өөрийн хаягтаа, “Хүмүүс өөрсдийн саналаа илэрхийллээ. Ирэх долоо хоногоос өршөөл үзүүлж эхэлнэ” хэмээн нийтэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, “Babylon Bee” цахим хуудас, инээдмийн жүжигчин Кэти Гриффин нарын хаагдсан хаягийг сэргээсэн юм.

И.Маск нийгмийн сүлжээний контентыг зохицуулах “олон янзын үзэл бодол бүхий” зөвлөлийг байгуулна гэдгээ 10 дугаар сард “Twitter” хуудсандаа жиргээд, зөвлөлийг байгуулагдахаас өмнө контент болон хаягийг сэргээхтэй холбоотой томоохон шийдвэр гаргахгүй гэсэн байна.

“Twitter”-ийн эзэн болсон эхний хэдэн долоо хоногтоо тэрбээр дуулиан шуугиантай олон өөрчлөлт шийдвэрийг гаргаж, компанийн гүйцэтгэх захирал асан Параг Агравал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь халжээ. Мөн аюулгүй байдал, хувийн мэдээлэл хариуцсан өндөр албан тушаалтнууд ажлаасаа гарсан мэдээлэл гарсан байна.

Source: MONTSAME.MN
Tags: Twitter-ийнИ.Маскмэдэгджээсэргээхээхаагдсанхаягуудыг
ShareTweet
ADVERTISEMENT

Related Posts

"Архидалттай тэмцэхгүй бол 2050 онд архины хамааралтай иргэд, нас баралт хоёр дахин өснө"

by TOD.NEWS
2022-11-29
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архины зохисгүй хэрэглээтэй тэмцэхийг уриалсан. Хөдөлгөөний хүрээнд бодлогын түвшинд ямар ажлууд хийгдэж...

Э.Болормаа: Дауны хам шинжтэй сурагч маань бидэнд хайр мэдрүүлдэг

by TOD.NEWS
2022-11-29
0

“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажиллах багш, мэргэжилтнүүдийг сургах, сурагчдын сурах орчин,...

Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих
© 2021 TOD.NEWS
  • Нүүр
  • Боловсрол
  • Дэлхий
  • Соёл урлаг
  • Спорт
  • Технологи
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эрүүл мэнд
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг

© 2021 TOD.NEWS

Хэл сонгох

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл
  • TOD.NEWS нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • TOD.NEWS нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
Гуравдагч этгээдийн контент
  • Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  • Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь тэдгээр сайтын нэрийг дурдах болно.
  • Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
Уншигчдын сэтгэгдэл
  • TOD.NEWS сайтын хувьд сайтын бүхий л орон зай бидэнд хамаатай бөгөөд тэдгээрийг засан товхинуулах, сайжруулан өөрчлөх, шаардлагатай тохиолдолд устгах эрхийг бодлогоороо эзэмших болно. Тиймээс ёс бус сэтгэгдэл орсон тохиолдолд уншигчдынхаа мэдээллийн дагуу бид түүнийг устгах эрхтэйгээр ажиллана.

Холбоо барих

Та доорх маягтыг бөгөлж бидэнтэй холбогдоно уу.
Loading