2025 оны 5 сарын 24, Бямба гараг
No Result
View All Result
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
Home Боловсрол

​16 настнууд иргэний андгай өргөлөө

by TOD.NEWS
2022-11-26 14:28
in Боловсрол, Нийгэм
0
ADVERTISEMENT
FacebookTwitter

Улсын анхдугаар их хурал 1924 оны есдүгээр сарын 08-нд Нийслэл хүрээнд болж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцож, Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталж байсан түүхтэй. Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэхүү өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын залуучуудын холбоотой хамтран “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” –ын үйл ажиллагааг 20 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол Улсын хэмжээнд 16 настай 44,331 иргэн байгаа юм. Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй 800 гаруй өсвөр үеийн залуус Төрийн ордноо Монгол Улсын иргэний андгай өргөхийн зэрэгцээ 21 аймгийн Засаг даргын тамгын газарт мөн адил иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ болж байна.

Мөн “Иргэний андгай өргөх” ёслолын үйл ажиллагааг Гадаад харилцааны яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын ивээл дор БНСУ-д амьдарч буй 16 нас хүрч иргэний үнэмлэх авч буй өсвөр үе, залуучуудын дунд зохион байгуулж байна. Ийнхүү 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудыг “Иргэний Андгай” өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

ADVERTISEMENT


Source: EAGLE.MN
Tags: андгайиргэнийнастнуудөргөлөө
ShareTweet
ADVERTISEMENT

Related Posts

"Архидалттай тэмцэхгүй бол 2050 онд архины хамааралтай иргэд, нас баралт хоёр дахин өснө"

by TOD.NEWS
2022-11-29
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архины зохисгүй хэрэглээтэй тэмцэхийг уриалсан. Хөдөлгөөний хүрээнд бодлогын түвшинд ямар ажлууд хийгдэж...

Э.Болормаа: Дауны хам шинжтэй сурагч маань бидэнд хайр мэдрүүлдэг

by TOD.NEWS
2022-11-29
0

“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажиллах багш, мэргэжилтнүүдийг сургах, сурагчдын сурах орчин,...

Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих
© 2021 TOD.NEWS
  • Нүүр
  • Боловсрол
  • Дэлхий
  • Соёл урлаг
  • Спорт
  • Технологи
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эрүүл мэнд
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг

© 2021 TOD.NEWS

Хэл сонгох

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл
  • TOD.NEWS нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • TOD.NEWS нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
Гуравдагч этгээдийн контент
  • Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  • Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь тэдгээр сайтын нэрийг дурдах болно.
  • Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
Уншигчдын сэтгэгдэл
  • TOD.NEWS сайтын хувьд сайтын бүхий л орон зай бидэнд хамаатай бөгөөд тэдгээрийг засан товхинуулах, сайжруулан өөрчлөх, шаардлагатай тохиолдолд устгах эрхийг бодлогоороо эзэмших болно. Тиймээс ёс бус сэтгэгдэл орсон тохиолдолд уншигчдынхаа мэдээллийн дагуу бид түүнийг устгах эрхтэйгээр ажиллана.

Холбоо барих

Та доорх маягтыг бөгөлж бидэнтэй холбогдоно уу.
Loading