2025 оны 5 сарын 24, Бямба гараг
No Result
View All Result
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
Home Нийгэм

Л.Оюунжаргал: Төв Сибириэс хүйтэн агаарын урсгал орж ирж байгаа тул энэ сарын 28, 29-ний шөнө -40 хэм хүрнэ

by TOD.NEWS
2022-11-25 16:54
in Нийгэм
0
ADVERTISEMENT
FacebookTwitter

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 26-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар салхины хурд 18-24 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурна.

Арваннэгдүгээр сарын 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга болохыг онцгойлон анхаарууллаа.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 27, 28 буюу ирэх амралтын өдрүүдээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28, 29-ний шөнө хамгийн хүйтэн байх бөгөөд Туул гол орчим, Яармаг-Сонгинын бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сарын 27-нд цас орох тул 1-4 см зузаантай цасан бүрхүүл үүсэж магадгүй” хэмээн мэдээлэв.

Онцгой Байдлын Ерөнхий Газрын зөвлөмж:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх шаардлагатай.
ADVERTISEMENT
Source: IKON.MN
Tags: -нийагаарынбайгааЛ.ОюунжаргалсарынСибириэсурсгалхүйтэнхүрнэшөнө
ShareTweet
ADVERTISEMENT

Related Posts

"Архидалттай тэмцэхгүй бол 2050 онд архины хамааралтай иргэд, нас баралт хоёр дахин өснө"

by TOD.NEWS
2022-11-29
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архины зохисгүй хэрэглээтэй тэмцэхийг уриалсан. Хөдөлгөөний хүрээнд бодлогын түвшинд ямар ажлууд хийгдэж...

Э.Болормаа: Дауны хам шинжтэй сурагч маань бидэнд хайр мэдрүүлдэг

by TOD.NEWS
2022-11-29
0

“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажиллах багш, мэргэжилтнүүдийг сургах, сурагчдын сурах орчин,...

Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих
© 2021 TOD.NEWS
  • Нүүр
  • Боловсрол
  • Дэлхий
  • Соёл урлаг
  • Спорт
  • Технологи
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эрүүл мэнд
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг

© 2021 TOD.NEWS

Хэл сонгох

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл
  • TOD.NEWS нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • TOD.NEWS нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
Гуравдагч этгээдийн контент
  • Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  • Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь тэдгээр сайтын нэрийг дурдах болно.
  • Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
Уншигчдын сэтгэгдэл
  • TOD.NEWS сайтын хувьд сайтын бүхий л орон зай бидэнд хамаатай бөгөөд тэдгээрийг засан товхинуулах, сайжруулан өөрчлөх, шаардлагатай тохиолдолд устгах эрхийг бодлогоороо эзэмших болно. Тиймээс ёс бус сэтгэгдэл орсон тохиолдолд уншигчдынхаа мэдээллийн дагуу бид түүнийг устгах эрхтэйгээр ажиллана.

Холбоо барих

Та доорх маягтыг бөгөлж бидэнтэй холбогдоно уу.
Loading