2025 оны 5 сарын 24, Бямба гараг
No Result
View All Result
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
Home Спорт

ТӨВ: Таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзлэв

by TOD.NEWS
2022-11-25 16:58
in Спорт
0
ADVERTISEMENT
FacebookTwitter

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сэмжидсүрэнгийн Ган-Эрдэнийн нэрэмжит Таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулсан байна. Тус тэмцээнд 43 байгууллагын 500 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Төв аймгийн "ЭВ НЭГДЭЛ" таеквондогийн клуб 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцлоо. Түүнчлэн багийн нийлбэр дүнгээрээ дэд байр эзэлсэн амжилттай ба нийт 3 алт, 2 мөнгө 4 хүрэл медаль хүртжээ.

Таеквондогийн спорт нь тамирчныг эрүүл, чийрэг бие бялдар, хөдөлгөөний эвсэлтэй, уян хатан болгодог гэдгээрээ онцлог. Мөн хамгийн гол нь хүнийг хүмүүжүүлдэг агуу том хүндлэлийн спорт гэдгээрээ ач бүхий спорт гэдгийг албаныхан хэллээ.

С.Ган-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдан зохион байгуулсан баг тамирчид Монголын спортын түүхэнд анх удаа олимпын эрх авч, "Рио-2016" зуны олимпын наадамд амжилттай оролцон 8-р байр, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 медаль, олон улсын А зэрэглэлийн тэмцээний 320 медаль хүртэж, Монгол Улсад орчин үеийн спорт үүсэж хөгжсөний 100 жил, Монголын таеквондогийн холбооны 30 жилийн түүхэнд цоо шинэ амжилтуудыг гаргахад онцгой гавьяа байгуулжээ.

С.Ган-Эрдэнэ дасгалжуулагч 2003 онд БТС-ын тэргүүний ажилтан, 2012 онд Төрийн дээд шагнал Алтангадас одон хүртэж, 2015 онд МҮОХ-ны тэргүүн дээд шагнал Бөртэ чоно наадмын шилдэг ЕНБД-аар шалгарч байсан амжилттай.

ADVERTISEMENT
Source: MONTSAME.MN
Tags: аваргабагабайрнасныТаеквондогийнТӨВтэмцээндулсыншалгаруулахэзлэв
ShareTweet
ADVERTISEMENT

Related Posts

КАТАР-2022: Ираны шигшээ баг Уэльсийн багийг хожсонтой холбогдуулан 700 гаруй хоригдолд өршөөл үзүүлжээ

by TOD.NEWS
2022-11-29
0

ТЕХРАН. /Fars/. Үндэсний шигшээ баг нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Уэльсийн багийг хожсоны дараа Ираны эрх баригчид 715 хоригдолд...

Мексикийн боксчин Аргентины хөл бөмбөгийн од Мессид анхааруулга өгчээ

by TOD.NEWS
2022-11-29
0

Бямба гарагт ДАШТ-ий C хэсгийн хоёр дахь ээлжийн тоглолтод Аргентины шигшээ баг Мексикийн шигшээ багийг 2:0 харьцаатай хожсон билээ.

Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих
© 2021 TOD.NEWS
  • Нүүр
  • Боловсрол
  • Дэлхий
  • Соёл урлаг
  • Спорт
  • Технологи
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эрүүл мэнд
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг

© 2021 TOD.NEWS

Хэл сонгох

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл
  • TOD.NEWS нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • TOD.NEWS нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
Гуравдагч этгээдийн контент
  • Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  • Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь тэдгээр сайтын нэрийг дурдах болно.
  • Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
Уншигчдын сэтгэгдэл
  • TOD.NEWS сайтын хувьд сайтын бүхий л орон зай бидэнд хамаатай бөгөөд тэдгээрийг засан товхинуулах, сайжруулан өөрчлөх, шаардлагатай тохиолдолд устгах эрхийг бодлогоороо эзэмших болно. Тиймээс ёс бус сэтгэгдэл орсон тохиолдолд уншигчдынхаа мэдээллийн дагуу бид түүнийг устгах эрхтэйгээр ажиллана.

Холбоо барих

Та доорх маягтыг бөгөлж бидэнтэй холбогдоно уу.
Loading