2025 оны 5 сарын 24, Бямба гараг
No Result
View All Result
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
Home Боловсрол

YSC: “Teen Хуралдай” чуулганаас мэдэх ёстой бүх зүйлс

by TOD.NEWS
2022-11-29 18:33
in Боловсрол, Нийгэм
0
ADVERTISEMENT
FacebookTwitter
ADVERTISEMENT

Өнгө өнгийн хувцсаар, өөр өөрийн онцлогоор ялгарах Монголын 21 аймаг 9 дүүргээс хүрэлцэн ирсэн 90 хүүхэд ширээ тойрон сууна. Эдгээр хүүхдүүд бол байгальд ээлтэй залуу манлайлагчдыг дэмжих зорилготой Youth Sustainability Corps (YSC) хөтөлбөрөөс зохион байгуулж буй “Teen Хуралдай” арга хэмжээнд ирсэн хүүхдүүд.YSC бол Европын Холбоо ба Монгол дахь Австралийн Элчин Сайдын Яамнаас хамтран санхүүжүүлж буй "Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус" хөтөлбөр юм.

Монгол Улсын өнцөг булан бүрд суугаа YSC-чууд буюу 90 ахлах ангийн сурагчид шалгаран энд цугласан шалтгаан бол байгаль, соёлын өвөө танин мэдэх, шинэ зүйлс сурах, хүрээллээ тэлж 13 дугаар зууны Их Хуралдайн зарчмаар хуралдах гэнэ. Тэдний дунд 1500 км-ийг туулан Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумдаас ирсэн сурагчид байсан төдийгүй Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Дундговь аймгаас хүртэл ирсэн байв.

Арга хэмжээнд зочин илтгэгчдийн амьдралын түүх, туршлагатай танилцахаас гадна багаар ажиллаж, санал шийдлээ солилцон, бие биеэ сонсож хоёр өдрийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүллээ.

Арга хэмжээ бөмбөрийн үзүүлбэрээр эхэлсэн ба “Монгол Экологи Төв” ба “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хамтран оролцогчдод нэгэн SURPRISE задалсан нь “Өвлийн амралтын дадлагажигч хөтөлбөр”-т 30 хүүхэд шалгаруулах байлаа.

“Нийгмийн бүхий л асуудлын хүрээнд хүүхэд бидний оролцоо шаардагдаж байна. Бид оролцох эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж байгаль орчноо хамгаалах хэрэгтэй” хэмээн Дархан-Уул аймгийн 12 дугаар ангийн сурагч Г. Хонгорзул хэллээ.

НҮБХХ зөвлөх У. Чулуунцэцэг “Тогтвортой Хөгжлийн Зорилго” сэдэвт илтгэлийн үеэрээ “Бидэнд эерэг үр дүн гарах ёстой. Оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд өөрт гарч буй өөрчлөлтийг томчуудаас асууж, шалтгааныг тодруулах нь чухал” гэж хэлсэн юм.

Мөн “Энэхүү үйл ажиллагааны үр дүнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдүүд нэгдэж, мэдсэн зүйлсээ бусдадаа дамжуулаасай гэж хүсэж байна” хэмээн Говьсүмбэр аймгийн 11 дүгээр ангийн сурагч Ө. Мөнгөнзул ярив.

Ui’eca компанийн байгуулагч Б. Онон “Уур Амьсгалын Өөрчлөлт” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, АНУ-д тэтгэлэгтэй суралцсан туршлагаа хуваалцаж, оролцогчидтой цөөн хором ярилцсанаас онцолбол:

“Байгаль орчны мэргэжилтэй болсон шалтгаан минь миний гэр бүл. Сүүлийн үед дэлхий дахинд төдийгүй Монгол улсад ч энэ салбарын мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж, байгаль орчны салбар тренд болж байна. Өөрөөр хэлбэл энэ талаар мэдлэггүй бол бүх зүйлээс хоцорч байгаа мэт санагдах цаг үе” гэлээ.

Дорнод аймгийн 12 дугаар ангийн сурагч Д. Доржбаяр:

“Би шинэ хүрээлэлтэй болох зорилготой ирсэн. Нийгэмд тулгамдсан бүхий л асуудлыг нээлттэй ярьж болох нь надад таалагдлаа. Мөн олон шинэ мэдлэгт суралцаж, хуралдайн зарчмыг мэдэж авлаа”

Улмаар “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа “Залуучуудын оролцоо яагаад чухал вэ?” сэдвээр илтгэл хэлэлцүүлж “Үе хоорондын зөрчилдөөнийг бүтээлч, хамтын оролцоогоор давах нь зөв” хэмээн онцолсон юм.

Чуулганы хоёр дахь өдөр оролцогч хүүхдүүд Олхунуд, Сартуул, Бэсүд, Хатагин, Боржигин, Чинос, Жалайр, Хэрэйд, Урианхан гэх 9 овогт хуваагдан “Хулгайн ан агнуур, УЦС-ын далан, Уул уурхай, хорт бодис, Бэлчээрийн талхагдал” гэх 4 асуудлын хүрээнд тогтоолын төсөл боловсрууллаа.

Овгууд хоорондоо нэгдэж, олонхын саналаар нэгдсэн тогтоолын төслийг батлахад гол зорилго орших гэнэ.

Санал хураалтын үр дүнгээр “Шилдэг тунхаг боловсруулагч”-р Урианхан овог, “Шилдэг илтгэгч”-ээр Олхунуд овгийн Э. Дөлгөөнтамир нар тус тус шалгарсан юм.

Шилдэг илтгэгч Э.Дөлгөөнтамир:

“Энэхүү чуулганд ирснээр би манай үеийн хүүхдүүд ямар түвшинд, би ямар түвшинд, хаана байгаагаа мэдлээ. Энд төлөвлөсөн бүх зүйлсээ аймагтаа очоод шууд хэрэгжүүлнэ” гэв.

Овог тус бүр өөрт оноогдсон асуудлын хүрээнд YSC хөтөлбөрөөрөө дамжуулан хэрхэн шийдвэрлэх зураглалыг гаргасан ба “Үүний үр дүн бидний дараа дараагийн үйл ажиллагаатай шууд хамааралтай” хэмээн үйл ажиллагааны ерөнхий менежер Г. Чимгээ хэлсэн юм.

Оролцогчдын сэтгэгдлээс:

Дундговь аймгийн 11 дүгээр ангийн сурагч М. Өрнөх:

“90 хүүхэд нэгдэж, нэг шийдвэрт хүрсэнд маш их баяртай байна. Хамтын ажиллагаа чухал гэдгийг мэдэж авлаа.”

Баянзүрх дүүргийн 10 дугаар ангийн сурагч М. Санчир:

“Анх ирээд ямар үйл ажиллагаа болохыг мэдэхгүй байсан. Сонирхол нэгтэй хүүхдүүдээ олсноор дасахад их амар байлаа. Мундаг илтгэгч нараас олон зүйл сурч авлаа”

Хан-Уул дүүргийн 12 дугаар ангийн сурагч Б. Нандинзаяа:

“Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд энэ бол өөрийгөө нээж, бусдад харуулах маш том боломж. Бусдаас битгий ичээрэй, өөрийгөө танилцуулах зоригтой байгаарай” гэж хэлээд бүгд ирсэн зүгтээ, сурсан бүхнээ хэрэгжүүлэхээр буцацгаасан юм.











Source: GOGO.MN
Tags: TeenYSCёстойзүйлсмэдэхХуралдайчуулганаас
ShareTweet
ADVERTISEMENT

Related Posts

"Архидалттай тэмцэхгүй бол 2050 онд архины хамааралтай иргэд, нас баралт хоёр дахин өснө"

by TOD.NEWS
2022-11-29
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архины зохисгүй хэрэглээтэй тэмцэхийг уриалсан. Хөдөлгөөний хүрээнд бодлогын түвшинд ямар ажлууд хийгдэж...

Э.Болормаа: Дауны хам шинжтэй сурагч маань бидэнд хайр мэдрүүлдэг

by TOD.NEWS
2022-11-29
0

“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй ажиллах багш, мэргэжилтнүүдийг сургах, сурагчдын сурах орчин,...

Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих
© 2021 TOD.NEWS
  • Нүүр
  • Боловсрол
  • Дэлхий
  • Соёл урлаг
  • Спорт
  • Технологи
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эрүүл мэнд
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг

© 2021 TOD.NEWS

Хэл сонгох

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл
  • TOD.NEWS нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • TOD.NEWS нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
Гуравдагч этгээдийн контент
  • Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  • Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь тэдгээр сайтын нэрийг дурдах болно.
  • Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
Уншигчдын сэтгэгдэл
  • TOD.NEWS сайтын хувьд сайтын бүхий л орон зай бидэнд хамаатай бөгөөд тэдгээрийг засан товхинуулах, сайжруулан өөрчлөх, шаардлагатай тохиолдолд устгах эрхийг бодлогоороо эзэмших болно. Тиймээс ёс бус сэтгэгдэл орсон тохиолдолд уншигчдынхаа мэдээллийн дагуу бид түүнийг устгах эрхтэйгээр ажиллана.

Холбоо барих

Та доорх маягтыг бөгөлж бидэнтэй холбогдоно уу.
Loading