2025 оны 5 сарын 24, Бямба гараг
No Result
View All Result
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
Home Улс төр

Д.Сүнжид: Монголчууд хүүхдийнхээ амьсгалын замын өвчлөлд жилд 10 тэрбум төгрөг зарцуулж байна

by TOD.NEWS
2023-01-19 10:38
in Улс төр
0
ADVERTISEMENT
FacebookTwitter

“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг энэ долоо хоногийн Даваа гарагт болсон. Тус хэлэлцүүлэгт оролцсон судлаач, мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.


Энэ үеэр 2017-2020 онд "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" хэрэгжиж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд нийт 454.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Аудитын газрын дүгнэлтээс харахад тус хөтөлбөрийн хэрэгжилт 68.7 хувь буюу хангалтгүй гарсан. Дээрх хөтөлбөрийн үр дүнгийн талаарх сэтгүүлчийн асуултад нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар зохицуулалтын дарга Т.Даваажаргал хариулав.

Тэрбээр "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан байдаг. Үүнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр салбар яамд, нийслэл болон орон нутгийн байгууллагууд ямар ажлуудыг зохион байгуулах, хэрэгжүүлэхийг нарийвчлан тодорхой зааж өгсөн.

Гэр хорооллын айл өрхүүд ахуйн хэрэглээндээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд тодорхой хэмжээнд үр дүн өгч байгаа. Сайжруулсан түлшний чанар стандартыг сайжруулах технологийн туршилт, судалгааны ажлуудыг хийж байна" хэмээн хариулав.

"Агаарын бохирдлыг бууруулахад арван жилийн хугацаанд нэг их наяд төгрөг зарцуулжээ"

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид "Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодлогын баримт бичиг, хөтөлбөр, Засгийн газрын тогтоолууд батлагджээ. Үүний зэрэгцээ улсын төсөв болон төсвийн бус олон улсын байгууллагуудын оролцоо ч байсан. Тухайлбал, Азийн Хөгжлийн Сан, Дэлхийн Банк, ЖАЙКА, Мянганы Сорилтын Сан болон бусад эх үүсвэрээс олон тэрбум төгрөгийг энэ чиглэлд зарцуулж байв.

Агаарын бохирдлыг бууруулахад арван жилийн хугацаанд нэг их наяд төгрөг зарцуулсан байна. Сүүлийн гурван жилд 450 гаруй тэрбум, 2017 оны байдлаар 550 тэрбум төгрөг болжээ. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй.

Гал унтраасан байдлаар нүүрс, шахмал түлшээ тойроод л яриад байгаа нь асуудлыг шийдэхгүй. Ердөө жилийн хугацаанд хүүхдүүдийн уушги, амьсгалын замын өвчлөлд 10 тэрбум төгрөг зарцуулж байгаа талаарх тоон мэдээлэл бий. (ХЭҮК-ын 2018 оны дүгнэлт)

Хэрэв агаарын бохирдлыг бууруулахад анхаарч, арга хэмжээ авахгүй бол 2025 он гэхэд уушги, амьсгалын замын өвчлөлд 25 тэрбум төгрөг зарцуулахад хүрнэ хэмээх НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан судалгааны дүн бий.

Үндэсний аудитын газрын дүгнэлтээр "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" 68.7 буюу хувь хэрэгжээгүй байна гэж үнэлжээ. Тэгвэл үүнийг хэрэгжүүлэхийн тулд яах ёстой юм. Өнгөрсөн үйл явдлуудыг харахаар алдагдсан боломжууд олон бий" гэв.

"Хүн амын эрүүл мэндэд учруулах хохирол аюулын хэмжээнд хүрсэн нь үнэн"

МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Ч.Сономдагва "Аюултай, ноцтой нөхцөл байдал, үзэгдэл 24 ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл үүнийг гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн үздэг.

Нийслэлийн агаарын бохирдол нь өглөө, оройд маш их ажиглагддаг. Тэр үедээ стандарт хэмжээнээс хэд дахин өссөн үзүүлэлттэй байдаг. Харин өдрийн 12:00 цагаас хойш зөвшөөрөгдөх хэмжээ рүү дөхдөг. Өөрөөр хэлбэл, хэчнээн бохирдолтой өдрүүд байсан ч 24 цаг үргэлжилдэггүй, агаарын чанарын үзүүлэлт 12:00-17:00 цагийн үед буурч шар, ногоон буюу хэвийн, цэвэр хэмжээнд очдог.

Агаарын бохирдол 24 цаг үргэлжлээгүй учраас гамшгийн хэмжээнд хүрээгүй гэж хэлээд байгаа. Гэхдээ өдөр болгон ийм орчинд амьдарч буй хүн амын эрүүл мэндэд учруулах хохирол аюулын хэмжээнд хүрсэн нь үнэн. Тоосонцор дотор хар тугалга, хүнцэл, цайр зэрэг олон төрлийн хортой, хүнд элементүүд байна. Тэдгээр нь хавдар үүсгэх эрсдэлтэй гэдгийг судлаачид аль хэдийн тогтоосон.

Манай сургууль сүүлийн 20 жил энэ чиглэлийн судалгааг хийж байгаа. Бид судалгааныхаа хүрээнд 10 секунд тутмын дата мэдээллийг нь авч хэмждэг. Үүнээс харахад өглөө, оройд агаарын чанарын үзүүлэлт маш их бохирдолтой. Гэхдээ зөвхөн энэ жил агаарын бохирдол нэмэгдсэн юм биш. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад адил түвшинд байна. Тодруулбал, агаарын бохирдол сүүлийн гурван жил нэг түвшинд байсан" гэсэн юм.

ADVERTISEMENT
Source: IKON.MN
Tags: амьсгалынбайнаД.СүнжиджилдзамынзарцуулжМонголчуудөвчлөлдтөгрөгтэрбумхүүхдийнхээ
ShareTweet
ADVERTISEMENT

Related Posts

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжинэ

by TOD.NEWS
2022-11-29
0

Токио /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий...

Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь чухал болохыг онцлов

by TOD.NEWS
2022-11-29
1

БНХАУ, ОХУ-тай гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монголын эрх баригчид ихээхэн ач холбогдол өгдөг гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх...

Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих
© 2021 TOD.NEWS
  • Нүүр
  • Боловсрол
  • Дэлхий
  • Соёл урлаг
  • Спорт
  • Технологи
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эрүүл мэнд
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг

© 2021 TOD.NEWS

Хэл сонгох

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл
  • TOD.NEWS нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • TOD.NEWS нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
Гуравдагч этгээдийн контент
  • Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  • Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь тэдгээр сайтын нэрийг дурдах болно.
  • Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
Уншигчдын сэтгэгдэл
  • TOD.NEWS сайтын хувьд сайтын бүхий л орон зай бидэнд хамаатай бөгөөд тэдгээрийг засан товхинуулах, сайжруулан өөрчлөх, шаардлагатай тохиолдолд устгах эрхийг бодлогоороо эзэмших болно. Тиймээс ёс бус сэтгэгдэл орсон тохиолдолд уншигчдынхаа мэдээллийн дагуу бид түүнийг устгах эрхтэйгээр ажиллана.

Холбоо барих

Та доорх маягтыг бөгөлж бидэнтэй холбогдоно уу.
Loading