2025 оны 5 сарын 24, Бямба гараг
No Result
View All Result
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
  • Нүүр
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бусад
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Дэлхий
    • Соёл урлаг
    • Спорт
    • Технологи
    • Хууль
    • Шинжлэх ухаан
    • Эрүүл мэнд
TOD.NEWS
Home Дэлхий

ОХУ “САРМАТ” ПУУЖИНГ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

by TOD.NEWS
2022-11-29 00:00
in Дэлхий
0
ADVERTISEMENT
FacebookTwitter

ОХУ тив хоорондын шинэ “Сармат” баллистик пуужингийн туршилтыг бүрэн дуусгаж, ирэх сард зэвсэглэлд оруулахаар үйлдвэрлэж эхэлсэн[1] бөгөөд тус пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах системийг даван туулах чадвартай төдийгүй хэт авианы “Авангард” пуужингийн цогцолборыг сансарт гаргах чадалтай.

Ойрын 50 жилд Оросын стратегийн цөмийн зэвсэглэлийн үндсийг бүрдүүлэх үүрэг зориулалттай тав дахь үеийн тив хоорондын цөмийн пуужин “Сармат” буюу “Сатан-2” нь 200 тонн жинтэй, 35 метр урттай, секундэд 7 км хурдтай, 18000 км алсын тусгалтай, тус бүр нь 750 килотонн хүчин чадалтай арван цөмийн цэнэгт байлдааны хошуу тээх чадалтай.

Өмнөх Сатан-1 буюу РС36 пуужингийн хөдөлгүүр, эд ангийг Украинд үйлдвэрлэж байснаас шалтгаалж, шинэ хөдөлгүүрт суурилсан шинэ загварын “Сармат” пуужинг сүүлийн арваад жилийн хугацаанд зохион бүтээж, энэ онд багтаан зэвсэглэлд оруулахаар үйлдвэрлэж эхлээд байна.

ОХУ “Сармат” пуужинг Красноярскад үйлдвэрлэж, тус хязгаарын Ужур суурины 62 дугаар пуужингийн дивиз, Оренбург мужийн Ясное суурины 13 дугаар пуужингийн дивизийг эхний ээлжид зэвсэглэж, 2025 он гэхэд Стратегийн цөмийн хүчнээ “Сармат” пуужингаар бүрэн зэвсэглэж, дуусгах төлөвлөгөөтэй аж. Сарматын тусламжтай сансарт хөөргөх “Авангард” хэт авианы пуужингийн цогцолбор нь 27 мах буюу секундэд 9 орчим км хурдтай, өндөр маневрлах чадвартай, одоо байгаа пуужингийн болон агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх чадвартай.

“Сармат” пуужингийн анхны туршилтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд хийж, Плесецкийн сансрын буудлаас хөөргөсөн тус пуужин Камчаткийн Курагийн сургалтын талбайн байг оносон бөгөөд хоёр дахь туршилтыг мөн саяхан 11 дүгээр сарын 18-нд амжилттай хийсэн.

ADVERTISEMENT
Source: MEDEE.MN
Tags: ПУУЖИНГСАРМАТҮЙЛДВЭРЛЭЖЭХЭЛЛЭЭ
ShareTweet
ADVERTISEMENT

Related Posts

АНУ-ЫН СОНГУУЛЬ: Z үеийн төлөөлөл, 25 настай Максвелл Фрост сонгуульд яллаа

by TOD.NEWS
2022-11-29
0

АНУ-ын дунд хугацааны сонгууль энэ сард болсон билээ. АНУ-ын хууль тогтоох байгууллага Конгрессын хоёр танхимыг бүрдүүлэх дунд хугацааны сонгууль ерөнхийлөгчийн...

4000 жилийн настай гавлын ясны төрхийг сэргээн бүтээжээ

by TOD.NEWS
2022-11-29
0

Эртний нэгэн эмэгтэйн булш 4000 жилийн турш Шведийн зүүн хойд хэсгийн ой модонд газар доор чулуун доторлогоотой байжээ. Түүнийг гучин...

Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих
© 2021 TOD.NEWS
  • Нүүр
  • Боловсрол
  • Дэлхий
  • Соёл урлаг
  • Спорт
  • Технологи
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эрүүл мэнд
  • Бизнес
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг

© 2021 TOD.NEWS

Хэл сонгох

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл
  • TOD.NEWS нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • TOD.NEWS нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
Гуравдагч этгээдийн контент
  • Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  • Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь тэдгээр сайтын нэрийг дурдах болно.
  • Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
Уншигчдын сэтгэгдэл
  • TOD.NEWS сайтын хувьд сайтын бүхий л орон зай бидэнд хамаатай бөгөөд тэдгээрийг засан товхинуулах, сайжруулан өөрчлөх, шаардлагатай тохиолдолд устгах эрхийг бодлогоороо эзэмших болно. Тиймээс ёс бус сэтгэгдэл орсон тохиолдолд уншигчдынхаа мэдээллийн дагуу бид түүнийг устгах эрхтэйгээр ажиллана.

Холбоо барих

Та доорх маягтыг бөгөлж бидэнтэй холбогдоно уу.
Loading